Нийгмийн хариуцлага

Манай банк бус санхүүгийн байгууллага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулдаг бүх аян болон үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын үүднээс идэвхтэй оролцдог болно.

| ОН ЖИЛҮҮД













2018

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос санаачлан, гишүүн ББСБ-тайгаа хамтран жил бүр зохион байгуулдаг “1000 цүнх challenge” аяндаа нэгдлээ. Бид 39-р сургуулийн 30 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий ЦҮНХ-ийг тараасан.

2019

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан харилцагч нартаа өрөл, монос, улиасны суулгацыг тараасан. МББСБХолбооноос зохион байгуулсан “1000 цүнх” аяны хүрээнд Лантуун дохио ТББ-н Ид шидийн орон-2 дээр хүүхдүүдэд цүнх болон хичээлийн хэрэгслийг бэлэглэсэн.

2020

Шинэ коронавирусын халдвар (COVID-19) гарч МББСБХ-с зээлийн шимтгэлийг 0 болгох, хүүг бууруулах гэсэн уриан дор зээлийн хүүгээ бууруулж 2022 оны 8 сарын 1-ний өдөр хүртэл бүх харилцагчдаа нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн болно.

2020

Монгол Улсын Засгийн газраас гаргасан уриалганд МББСБХ-ны гишүүн байгууллагуудтайгаа нэгдэн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор мөнгөн хандивт нэгдсэн.

2020

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан түр журмыг мөрдөж, зээлийн гэрээг сунгах, хүүг бууруулах, шимтгэл хураамжаас чөлөөлөх уриалганд нэгдэн зээлийн хугацааг сунгаж, хугацаа сунгах шитгэлээс чөлөөлж, хүүгээ бууруулж эргэн төлөлтөд уян хатан нөхцөлтэйгөөр өөрчлөлтийг оруулж ажилласан. Коронавирусын хүнд үед ажилчдаа онлайн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, харилцагчдадаа зээлийн мэдээллийг утсаар өгч ажилласан.

2021

Зээлийн хүсэлтийг онлайнаар буюу Facebook Chat bot-р авч анхан шатны зээлийн судалгааг хийж харилцагчдынхаа цаг завыг хэмнэж ажилласан.

2022

“Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хамтран ОРЛОГОТОЙ ХАШАА цахим хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа 50 оролцогчид 3 төрлийн модны суулгацыг бэлэглэсэн. Суулгац авсан оролцогчдын дунд Модоо хэн нь сайхан ургуулах вэ? уралдаан зарлаж 1, 2-р байрыг шалгаруулж шагнасан.

2022

Өрх бүрд ногоон хүлэмж, эрүүл хүнс уриан дор манай ББСБ нь Стийл Арт ХХК-тай хамтран Харилцагч нартаа ХҮЛЭМЖНИЙ ЗЭЭЛ-ийг санал болгож тэднийг дэмжинэ ажиллаж байна.

2022

Манай байгууллага нь сагсан бөмбөгийн спортыг дэмжих, хувь нэмэр оруулах зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбоонд хандив өгч дэмжин ажиллаж байна.

2023

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д байрлах нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих арга хэмжээнд 2023 оны 05-р сарын 13-ны өдөр амжилттай оролцож мод тарилаа.

2024

Манай байгууллага нь ISO27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан сарын бэлэгтэй пост” гэсэн уралдаан зарлаж 3 азтанууддаа ТАВГИЙН ИДЭЭ бэлэглэсэн.

“Судлаач оюутан 2024” оюутны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр оролцож, ивээн тэтгэгчээр хамтран ажилласан.

2025

“Тогтвортой хөгжлийг дэмжих санхүүгийн системийг бий болгох” уриан дор Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан AFIFORUM-д оролцлоо.

Манай байгууллага Отгон тэнгэр их сургуулиас санаачлан зохион байгуулсан “OUT-JOB FAIR STUDENT VOLUNTEER 2025” арга хэмжээнд оролцож залуу үеийн төлөөлөл болсон оюутнуудад цагийн ажил, зуны ажиллах боломж, мөн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ажлын байранд суурилсан сургалт зэрэг олон чиглэлд мэдээлэл өгч ажилласан.

Ажилтнуудынхаа эрүүл мэндийн баталгааг хангах зорилгоор эрүүл мэндийн даатгалд хамруулан ажиллаж байна.

2026

“Триллекс Бичил Санхүүгийн Зөвлөх төв”-өөс манай байгууллагад зориулан зохион байгуулсан ТХЗ /SDG, БоНЗ/ ESG болон ногоон санхүүжилт сэдэвт сургалтанд амжилтай хамрагдлаа.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аянд байгууллага хамт олноороо нэгдэж цусаа хандивласан.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “БИ ХАРИУЦЛАГАТАЙ САНХҮҮЧ” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны ивээн тэтгэгчээр хамтран ажилласан.